2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай сайт нь "Шүүгчийн захирамжаар Мобиком Корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо" гэсэн гарчиг бүхий ташаа мэдээлэл цацагдсан билээ. Энэхүү мэдээг манай сэтгүүлч хариуцлагагүй үйлдэл гаргаж, баталгаагүй мэдээг нийтэлсэн тул Мобиком Корпорациас албан ёсоор уучлал хүсж, залруулга хийж байна.
Мобиком Корпорацийн аливаа дансны орох, гарах гүйлгээг зогсоогоогүй, ямар ч дансыг хаагаагүй бөгөөд манай компанийн санхүүгийн бүх ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа болно. Түүнчлэн оффисын байрны түрээстэй холбоотой Монтрейд ХХК болон Ньюком
Проперти ХХК-ийн хооронд үүссэн асуудал нь Баянгол дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд шалгагдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа аж.
Гэтэл, уг асуудалтай холбогдуулан, Чингэлтэй дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгч Мобиком Корпорацийн зарим дансны зарлагын гүйлгээг зогсоох захирамжийг 2019 оны 6 дугаар сарын 7-нд гаргасан байх тул Мобиком Корпораци нь хуулийн дагуу уг захирамжид гомдол гаргасан байгаа юм байна.
Мобиком Корпораци нь Монтрейд ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд Монтрейд ХХК-тай аливаа төлбөр төлөх харилцаанд орох эрх зүйн үндэсгүй болохыг дахин албан ёсоор мэдэгдэж байна. Мобиком Корпораци нь өмнөх мэдэгдэлдээ дурдаж байсанчлан, сүүлийн 12 жилийн хугацаанд Монтрейд ХХК-ийн өмчлөлийн байрыг тухайн компанитай дамжуулан түрээслэх гэрээ бүхий Ньюком Проперти ХХК-иас гэрээний үндсэн дээр түрээсэлж байсан ба гэрээний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан байна.
Ньюком Проперти ХХК нь Мобиком Корпорацийн оффисын байрны түрээс, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах гэрээтэйн хувьд Монтрейд ХХК болон бусад түрээслэгчидтэй гэрээ байгуулан, манай байгууллагын өмнөөс төлбөр тооцоотой холбоотой харилцааг гүйцэтгэх үүрэгтэй юм.
Мобиком Корпорацийн эрхэм хэрэглэгч, харилцагчид Та бүхнийг эдгээр ташаа мэдээлэлд автахгүй байхыг Мобиком Корпорациас хүсж байна.
PAPARATSI.MN
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно