Дорнод аймагт “Зүүн бүсийн хурд-2019” даншиг наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2019.07.28/ бөхийн барилдаан эхэлж байгаа бөгөөд Улсын аварга Э.Оюунболд, улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Б.Сирик нарын бөхчүүд Зүүн бүсийн даншигт барилдахаар очсон ч Бөхийн салбар комиссоос тэднийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Зарим аймгууд цол олгох наадамдаа өөр аймгийн бөхчүүдийг барилдуулахгүйгээр шийдэх тохиолдол гардаг. Харин бүсийн наадамд ийн бусад аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн нь бөх сонирхогчдын дунд багагүй маргаан өрнүүлж байна. Бөхийн салбар хороо аварга, арслангуудыг барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан нь магадгүй Дорнод аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг хамтатган тэмдэглэж байгаатай холбоотой бололтой.
Эх сурвалж: Zindaa.mn
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно