Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт согтуурсан иргэн төрсөн ахыгаа онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын 10-ны өдөр гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хороо, Булгын ... тоотод оршин суух хаягтай 31 настай Э гэгч эрэгтэй архидан согтуурч, гэрийнхэнтэйгээ муудалцан төрсөн ахыгаа хүзүү, нүүрэн тус газарт нь 13 удаа хутгалж амь насыг нь хохироосон байна. Уг хэргийн сэжигтэн цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ, согтуурсан байсан учир хийсэн хэргээ санахгүй байна гэжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ