Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай болох “Nissan Patrol Y62” автомашиныг гардууллаа. Шагнал гардуулах үеэр Э.Оюунболд цолондоо эзэн байж, сайн барилдана гэдгээ илэрхийлсэн.
“Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх хүндтэй цолны эзэн болсондоо баяртай байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах хэмжээнд сайн барилдах болтугай” гэж Монгол Улсын аварга Э.Оюунболд ярьсан.Шагнал гардуулах ёслолд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Monnis Motors" группийн төлөөлөл оролцжээ. Монгол Улсын аварга Э.Оюунболд энэ жил болсон танхимын барилдаанд нийтдээ дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн гэсэн бахдам амжилт гаргаад байсан билээ. Аварга Э.Оюунболд энэ жил үүнээс гадна Монгол наадмын албан ёсны түнш "Toyota" компани Батноров хийцийн аргаар урласан 90 см өндөр, 60 кг жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн мөнгөн цом хүртсэн юм. Тэрээр одоогоос яг дөрвөн жилийн өмнө Үндэсний их баяр наадамд 22 насандаа түрүүлэн арслан цол хүртэж байсан юм. Ийнхүү Хэнтий аймаг тэр дундаа Өмнөдэлгэр сум 30 жилийн дараа аварга цолтноо өлгийдөн авсан.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ