Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр, тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна.
Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрбээр "Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр үүрэг хариуцлага, ухаан сууж байдаг юм.Монгол төрийн их наадам та бидний бие сэтгэлээрээ Монгол хүнээрээ бахархах баяр мөн. Энэ баяраараа үндэснийхээ соёлыг бадруулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн жуулчид зочиддоо тусгайлан талархсанаа илэрхийлье. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд минь сайхан наадаарай. Мөн Монгол Улсын тусгаар байдал бүрэн эрхийн баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Их эзэн Эцэг дээдэс Чингис хаан минь ээ Эх нутаг элгэн саднаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй. Хөх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ" хэллээ.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ