Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морины уралдаанаар өнөөдөр /2019.07.10/ эхэлж байна.
Энэ жилийн хязаалангийн уралдаанд тоосоо өргөхөөр 267 хурдан үрээ гарааны зурхай руу хөдөллөө. Хурдан хязаалангийн түрүүч 11:00 цагийн орчимд барианы зурхайд орж ирэх юм. Өнөөдөр мөн шүдлэн насны хурдан морьдын уралдаантай.
Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Шагайн харвааны хэсгийн тоглолт, Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг, Жанжин Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал, Дээлтэй монгол наадам, Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байранд Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн болно.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ