ТЕГ-ын дарга асан Б.Хурц

Moderator
22 цаг 50 минутын өмнө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий найман холбогдогчтой Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.07.08/ товложээ.