“ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ”

Moderator
2019/07/05

Нээлт хаалтын тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, Хөгжим бүжгийн консерватор, Монголын хүүхдийн ордон, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 орчим уран бүтээлч, хамтарсан баг бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл,

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг:

Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат
Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир
Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган-Очир
Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч: Б.Цогнэмэх
Ерөнхий менежер: П.Цэрэндагва
Ерөнхий Зураач: О.Баярмагнай
Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА
Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ
Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нар ажиллаж байна.

Наадмын нээлт, хаалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Зууны манлай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажиллаж байна.

ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

Цаг - Үйл ажиллагаа - Байршил


7 дугаар сарын 06 Бямба гараг

09.00-19.00 Урианхай сурын харваа /Сурын талбайд


7 дугаар сарын 07 Ням гараг

09.00-18.00 Буриад сурын харваа /Сурын талбайд


7 дугаар сарын 08 Даваа гараг

09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа /Сурын талбайд

 14.00-16.00 “Монгол хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт /Нийслэлийн соёлын төв өргөөнд


7 дугаар сарын 09 Мягмар гараг

09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа /Сурын талбайд


7 дугаар сарын 10 Лхагва гараг

08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худагт

08.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт /Шагайн асарт

08.30-14.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг /Сурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал /Жанжин Д.Сүхбаатарын талбайд

 10.00-18.00 Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн /Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байр

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 -18.00 Дээлтэй Монгол наадам /Жанжин Д.Сүхбаатарын талбайд

 14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан /Хүй долоон худагт

 14.30-20.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг /Сурын талбайд

15.00-18.00 Төрийн хүндэтгэлийн концерт /Нийслэлийн Соёлын төв өргөө

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол /Жанжин Д.Сүхбаатарын талбайд


7 дугаар сарын 11 Пүрэв гараг

08.00-11.30 Азарганы уралдаан /Хүй долоон худагт

08.00-11.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт /Шагайн асарт

09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам /Хүй долоон худагт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос /Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол

11.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. /Хүрээлэнд

11.10 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ / тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.40-12.40 Шагайн харвааны нээлт /Шагайн асарт

13.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт /Шагайн асарт

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд

14.00 Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт

14.30-17.30 Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг /Сурын талбайд

14.00-14.30 Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих /Шагайн асарт

16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-21.30 Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн /Жанжин Д.Сүхбаатарын талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа


7 дугаар сарын 12. Баасан гараг

07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт

07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

 08.00-11.00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт /Шагайн асарт

09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам /Хүй долоон худагт

10.30-12.30 Дааганы уралдаан /Хүй долоон худагт

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.00-14.00 Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт /Шагайн асарт

12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбайд

14.00-15.30 Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах/ Шагайн асарт

14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа /Сурын талбайд

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.10-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00-16.40 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол /Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн /Жанжин Д.Сүхбаатарын талбайд


7 дугаар сарын 13. Бямба гараг

07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан /Хүй долоон худагт

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан

13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт / тусгай хөтөлбөрөөр /

13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.