Энэ жилийн Лондоны олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлөн 29 тамирчин оролцож байгаа. Тэдний дунд хоёр ч гэр бүл байгаа юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нараас гадна Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням-Очир найз бүсгүйн хамт энэ удаагийн наадамд оролцож байгаа. Түүний эхнэр эмэгтэйчүүдийн жүдо бөхийн -78 кг-ийн жинд барилдах П.Лхамдэгд юм. Хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй ч гэсэн тэд таван жил хамт амьдарч байгаа гэнэ.О
УХМ С.Ням-Очир эх орноо төлөөлөн жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж олимпийн хүрэл медаль хүртсэн. Монгол Улсаас төрсөн олимпийн 20 дахь, Монголын жүдогийн зургаа дахь медальтан түүний талаар BBC-ийн тайлбарлагч нар “Ямар сайхан инээмсэглэдэг хүн бэ. Хэн нэгний нүүрийг зээлэх болбол энэ залуугаас гуйна” гэцгээж байжээ.Харин япончууд “Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд медаль авсан дөрвөн бөхийн хоёр нь Ази хүн байгаад баярлаж байна” гэжээ.
Эх сурвалж ТВ7ХОНОГ сэтгүүлээс
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй