Platoon гэх нэртэй энэхүү горим нь одоогоор зөвхөн компьютерын PUBG-ээс тоглох боломжтой байгаа юм. Тус горимд нийт 100 тоглогч 50, 50 хүнтэй хоёр баг болон хуваагдах ба тэрхүү 50 нь дотроо тус бүр 10 хүнтэй 5 багт хуваагдах гэнэ. Бусдаар бол үндсэн тоглоомтойгоо ялгаагүй аль болох хурдан буу, хамгаалалт болон бусад хэрэглэл олж, аюулгүйн бүс дотор байж хамгийн сүүлд ганцаараа үлдэх гэсэн дүрэмтэй.
Мэдээж нэг багт 10 хүн байх учир харилцахад амаргүй байх нь тодорхой. Гэсэн ч багийн хамтрагчид руугаа буудах боломжгүй тул байлдаан дунд бие, биенээ онож шархдуулахаас санаа зовох хэрэггүй болжээ.
Өнгөрсөн тавдугаар сард PUBG-ын хөгжүүлэгчид Desert Knights нэртэй яг үүнтэй адил горим гаргаж байсан ч серверийн алдаа гаран, 24 цагийн дотор хааж байсан түүхтэй.
Эх сурвалж: newsbytesapp.com
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ