Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль гэргий Ц.Энхтуяа, дөрвөн хүүхдийг монголчууд нэр зүсээр нь бүрэн мэднэ. Харин сүүлийн үед Анжелина гэдэг орос бүсгүй, Марат, Мурат ихэр хүү гээд бас л дөрвөн хүү төрүүлсэн тухай яригдах боллсон нь нууц биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Х.Баттулга ууган охин Б.Намууныгаа дагуулан явж, одоо “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон. Манай тэргүүн охин 2012 оны найр хуримын улирлын үеэр Хөвсгөлд жуулчны баазад хуримаа хийж, зочдоо онгоцоор зөөж байсныг хүмүүс сайн мэднэ. Тэр үед Б.Намуун Цог гэдэг залуутай гэрлэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга хуримынх нь өдөр охинтойгоо бүжиглэсэн зургаа нүүр хуудастаа байршуулж, “Аавуудад тохиолддог хүнд өдөр” гэж шүүрс алдаж суусан билээ. Харин нижгэр хуримласан хосууд хоёр жил ч амьдраагүй хоёр тийш болсон гэдэг. Нижгэр хурим хийж байсан Б.Намууныг хүүхэдтэй, хүүхэдгүй гэхийг бодоход хувийн амьдралаа сайн нууцалсан нь илт.
Анхны амьдралдаа аль хэдийнэ цэг тавьсан Б.Намуун дараагийн болзоонд явж, “Оюуны Ундраа” группын захирал Сайнбуянгийн Отгонбаярын хүү О.Тэнүүнтэй дотно холбоотой болсон. С.Отгонбаярын тухайд Улаанбаатар хотын төсвийг барьж байгаа НИТХ-ын дарга С.Амарсайханы ах. Юутай ч тэргүүн охин Б.Намуун америкт амаржиж О.Тэнүүн гэх залууг амьдралынхаа ханиар сонгож хоёр дахь амьдралаа албан ёсоор эхлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа