Энэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна. Харин үзэгч та нэг жүжгийн тасалбараар хоёр жүжиг үзээд зогсохгүй нэг тайзнаа олон дүрийг харах боломжтой учраас уйдах зав өгөхгүй гэнэ шүү. " Дундын бүсгүй" жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА Ган-Очир тус тус ажилласан бол "Ичгүүргүй хос" жүжгийг МУУГЗ Н.Ганхуягийн орчуулснаар тайзнаа тоглогдох гэж байгаа аж. Тус хоёр жүжиг нь Швед болон Оросын зохиол бөгөөд монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндсөн учраас цаг үеэ мэдэрсэн уран бүтээл боллоо хэмээн уран бүтээлчид үзэж байгаа гэсэн шүү.Мөн тус жүжиг нь насанд хүрэгчдэд зориулсан учраас бага насны хүүхэдгүй ирэхийг анхаарууллаа. Нээлтийн тоглолтын тасалбар цөөхөн үлдсэн тул та яараарай.
Тоглолт ирэх баасан гараг буюу 9-р сарын 7-ны 19 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.
Холбоо барих утас: 89699910,91936767,70118467
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа