АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп төрийнхөө далбааны өнгийг андуурч будсан нь твиттер хэрэглэгчдийн шүүмжлэлийн бай болоод байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Охайо-д зочилсон ерөнхийлөгч Трамп тус мужийн хүүхдийн эмнэлгээр эмчлүүлж буй хүүхдүүдтэй хамт зураг зуржээ. Хүүхдүүд ерөнхийлөгчтэй хамт улсынхаа далбааг зурж будсан аж. Энэ үеэр ерөнхийлөгч Трамп улаан, цагаан өнгө хослон байдаг далбааны тууш зураастай хэсгийг цэнхэрээр буджээ. Түүний энэ алдааг харуулсан зургийг Talia гэх нэртэй твиттер хэрэглэгч анзаарч “Ерөнхийлөгч төрийнхөө далбааг буруу буджээ” гэсэн тайлбартайгаар оруулжээ. Talia-гийн уг жиргээ 338 478 хүнд таалагдаж, 121 932 retweet-тэй болжээ.

Америкчууд ерөнхийлөгчөө улсынхаа төрийн далбааны өнгийг мэддэггүй гэж шүүмжлэн, буруутгасан байна. Шүүмжлэгчдийн зарим нь ерөнхийлөгч Трампыг "ОХУ-ын далбааг бодож явдаг учир өнгө будгийг нь андуурсан байх" гэж егөөдсөн бол өөр нэгэн нь "ерөнхийлөгч дараа нь зурж, бичих шаардлага гарвал хажуудах хүнийхээ цаасыг харж байх хэрэгтэй боллоо доо" гэхчилэн шүүмжилжээ. Ерөнхийлөгчийн санамсаргүй хийсэн уг алдааны талаар түүний хэвлэлийн албанаас ямар нэгэн залруулга хийсэн мэдэгдэл одоогоор гаргаагүй байна.
АНУ-ын төрийн далбаа нь 1960 онд өнөөгийн хэрэглэгдэж байгаа байдлаар зурагдаж “Stars and Stripes” хэмээн нэрлэгджээ. Мөн оны Тусгаар тогтнолын өдрөөс хойш хэрэглэгдэж төрийн далбаанд Нэгдсэн улсын анхны мужууд болохын тулд тусгаар тогтнолоо зарласан 13 колонийг төлөөлж 13 тууш зураас, одоогийн 50 мужийг төлөөлж 50 одын дүрсийг багтаасан байдаг.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа