УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт очиж мэдүүлэг өглөө. Мэдүүлэг өгсөнийхөө дараа тэрбээр “Прокуророос 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг өглөө.
93106060 утсанд ирсэн баримтууд болон voice record буюу хоолойн бичлэгийг бас өгсөн. Мөн 60 тэрбумын хэргийн Ажлын хэсгийг ахалж байгаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийг эсэргүүцэж байгаагаа бичгээр өглөө. Тагнуулын Ерөнхий газар эвлүүлэг мөн биш гэдгийг тогтоохгүй бол Олон улсын шүүхэд хандана. Энэ асуудлыг шалгахад маш их хугацаа орно гэдгийг Тагнуулын ерөнхий газраас илэрхийллээ. Ер нь дуулиантай байгаа том хэргүүдийг олон нийтээс нуухгүйгээр нээлттэй явахыг хүссэн. Мэдээлэгч буюу шүгэл үлээгч нь мэдээлэл өгснийхөө төлөө хохирдог асуудалд санаа зовж байна. Яагаад гэвэл, мэдүүлэг өгснийхөө төлөө маш их дарамтлуулж байгаа тохиолдол олон хэрэгт гардаг, өөрөө ч энэ бүхний хохирогч болж болоод явж байна. Тиймээс намрын чуулган нээгдэнгүүт мэдүүлэг өгсөн гэрч, аливаа зүйлийг олон нийтэд гаргаж тавьсан иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллана.
Би Г.Доржзодовтой уулзсан. Энэ хүн худал мэдүүлэг өгсөн эсэхийг тогтоож, худал мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээлгэх шаардлагатай” гэлээ.
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв