УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох анхан шатны шүүх хурал гурав хоног үргэлжилсний эцэст түүнийг 19сая төгрөгөөр торгож, гурван жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг нь хассан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц ноцтой их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж буй бөгөөд тэрээр энэ торгуулийг "төлөхгүй" хэмээжээ. Энэ тухай тэрээр "Би төлөхгүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр учир эцсийнх биш. Анхан шатны шүүх эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй л гэж намайг хорихгүйгээр торгууль оногдуулсан нь миний талд ашигтай болсон мэт өнөөдөр хүмүүсийн амны “бай” болж байх шиг байна. Би хоригдохоос айхгүй. Шударга бус зүйлийн төлөө би айхгүй. Анхнаасаа улстөрийн захиалгатай зохиомол хэрэг. Түүнээс биш би хувийн дансандаа төрийн мөнгийг аваад ууж идчихсэн зүйл огт байхгүй. Улсыг хохироосон ч асуудал байхгүй. Харин ч эсрэгээрээ улс хожиж байгаа. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжсэнээр 1500 өрх сардаа улсад 250 мянган төгрөг төлж нийт 375 сая төгрөг улсын төсөвт оруулж байна. Энэ мөнгийг жилээр нь тооцвол 4,5 тэрбум төгрөг улсад төвлөрүүлээд явж байгаа" хэмээсэн байна. Түүний ярьж буй зүйлс үнэн ч байж болох. Учир нь улсад учруулсан гэх хохирлын хэмжээ болон торгуулийн хэмжээ хоорондын зөрүү олон ч хүний анхаарлыг татсан бөгөөд гол шалтгаан нь түүнийг улстөрөөс холдуулахад оршиж буй бололтой.
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв