2016 оны аравдугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Б.Баярсайханыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны долоодугаар сард гэнэт ажлаас нь чөлөөлсөн.
Энэхүү шийдвэрийг хууль бус гэж шүүхэд хандсан Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг бүх шатны шүүх тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баярсайханыг урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсан тухай мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл өчигдөр Б.Баярсайхан ажилдаа эргэн орж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албандаа эргэн томилогдсон байна.
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв