10-н хоногийн өмнө ЗТХ-ийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн “сахал” Ж.Бат-Эрдэнэ хичээл сургууль орохтой зэрэгцэн цахим хуудаснаа эхнэр хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөж буй патиараа нийтэлжээ. Сайдын ажлаа өгсөн ч сайн аавын ажлаа хойш тавиагүй түүнийг зангарагтай, ноён нуруутай төрийн түшээ гэдэг. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхдөө: "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа. Миний толгойлсон Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй гэж үзэж Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсье" гэсэн албан бичгийг өгч байсан билээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа