Энэ жил “Хувьсал” продакшн үүсэн байгуулагдсаны 20-н жилийн ой тохиож байгаа аж. Харин ойн баяр дээрээ гавьяат Урнаа төрснөөс дутуугүй дотно дүү нар минь гэгдэж явсан хоёр Ганаагүйгээр ойгоо угтаж байна. Тодруулбал үзэсгэлэнтэй, авьяас чадвартай, хөдөлмөрч зангаараа нэгэн цогц болж чадсан гурван бүсгүй “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК хийснээс хойш хэд, хэдэн бүтээлээрээ үзэгчдын талархлыг хүлээж байлаа. Эргэн санавал Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц” гэх мэт бүтээлүүдээр нийгмийн толин тусгал гэж хэлж болохуйц нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан сайхан бүтээлүүдээр түмнийг татаж байсан гэхэд болно. Харамсалтай нь хоёр Ганаа тусдаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн билээ. Тэдний цоо шинэхэн уран бүтээлийн ажил эхлээд тун амжилттай яваа бөгөөд киноны гол дүр жүжигчин А.Ганчимэг харин найруулагч продессэрээр нь Ганцэцэг ажиллаж байгаа гэсэн шүү. Бяцхан нууц задлахад А.Ганчимэгтэй партнер болж “Фантастик” продакшны захирал Б.Тамир тоглож байгаа гэнэ лээ. Б.Тамирын хувьд сүүлийн үед үзэгчдийг байлдан байгуулсан “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг өргөн дэлгэцийн уран бүтээлд чамгүй одтой яваа эрэлт ихтэй уран бүтээлч.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа