Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас тус аймгийн Галшар сумаас шонхор барьсан гурван араб иргэнийг тус аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Сири улсын иргэн И, А, Р гэсэн гурван хүн биедээ зөвшөөрлийн бичиггүйгээр шонхор барьж, “Ланд круйзер-200” машинд тээвэрлэж яваад саатуулагдсан байна.
Энэ талаар БОАЖЯ-ны газрын дарга Б.Дархантөр “Одоогоор хариуцсан мэргэжилтэн нь алга байна. Идлэг шонхор хууль бусаар барьсан гадны иргэдийг илрүүлсэн нь үнэн. Гэвч одоогоор шалгагдаж байгаа хэрэг тул манайхаас тайлбар хийх боломжгүй байна” гэх тайлбарыг өгчээ. Харин орон нутгийн иргэд “Гадны иргэд дур мэдэн шонхор шувуу барихгүй, түүнд эрх мэдэл бүхий хүмүүс тусалсан байх магадлалтай” хэмээн хардаж байгаа аж. Энэ нь ч үнэний ортой бололтой.
Тэд анхны мэдүүлэгтээ “Бид бариагүй. Хүн барьж өгсөн. БОАЖЯ-наас зөвшөөрөлтэй” гэсэн байна.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй