ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Австрийн гадаад хэргийн сайд Карин Кнэйслийн хуриманд оролцсон байна. Путин хуримлаж буй сайд хатагтайд баглаа цэцэг бэлэглэснээс гадна Кубаны Казакын найрал дуучдыг дагуулан ирж сюрприз барьжээ. 53 настай Кнэйсл Австрийн бизнесмэн Вольфганг Мейлингертэй гэрлэж байгаа юм.
Хуримын хүндэт зочин Путин хатагтай Кнэйслтэй бүжиглэж, явахынхаа өмнө Орос уламжлалаар “горько!” хэмээн уухайлж, хуримлагч хоёрыг хооронд нь үнсэлцүүлжээ.
Нэг цаг, 20 минут саатсаныхаа дараа Путин хуримаас шууд Граз нисэх буудлыг зорьж, Бямба гарагийн орой Берлинд Ангела Меркельтэй уулзахаар ниссэн байна. Кнэйсл өнгөрсөн зургаадугаар сард Путиныг Венад айлчлахад хуримын урилгаа гардуулсан гэдэг. ОХУ-ын ерөнхийлөгчийн хувьд гадаадын улс төрчийн хувийн арга хэмжээнд оролцож байсан түүх ховор. Өчигдрийн хуриманд Австрийн канцлерь Себастьян Курц бас оролцсон байна.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ