Та үүнийг мэдэх үү: Монгол Алтайн нуруу
Монгол орны баруун хязгаар нутгийн зах даган сүндэрлэх том нуруу. Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны ноён оргил нь 4374 метр өндөр Хүйтэн уул юм. Хүйтэн уулаас 3375 метр өндөр Гичгэний нуруу хүртэл 100 километр орчим урт цувралдан зэрэгцсэн уулсыг Алтайн нуруу гэнэ. Энэхүү нурууны 3500-4000 метр өндөрт нь мөсөн голууд оршдог. Хамгийн том нь Цагаан голын эхэнд 20 гаруй километр урт үргэлжлэх Потанины мөсөн гол юм. Алтайн нурууны таван их оргилыг нэрлэвэл, Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4082 метр, Малчин оргил 4037 метр, Бүргэд уул 4068 метр, Өлгий оргил 4050 метр юм. Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл 650 гаруй уулчид гарчээ.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ