Дуучин Я.Гэрэлчулуунд нутгийн ах нар нь LEXUS 470 бэлэглэжээ.


Уул ус, нутгийн түмнээ баярлуулж явна гэдэг бөх, дуучин хүн болж төрсний хэрэг тэр гэж би боддог. Тэдний нэг болж уран бүтээлээ эхлээд явж буй залуу дуучин бол Я Гэрэлчулуун . “Хоймор сайхан нутагтаа” дуу нь хөвсгөлчүүддээ хүрсэн төдийгүй , бүх монголчуудын амандаа аялах дуртай дуу болжээ. Саяхан нэг арга хэмжээн дээр нутгийн ах нар нь , цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд уул ус , нутгийн түмнээ баярлуулсан сайн дуучин болоорой гээд LEXUS 470 бэлэглэсэн гэнэ. Залуу дуучин ч нутгийн ах нарын хишигэнд урамшин өшөө илүү чанартай уран бүтээл хийхээ амлан , шинэхэн хөлгөөрөө салхи татуулан давхиж яваа сурагтай. Ирэх намар шинэ цомогоо өлгийдөж авахаар зэхэж буй залуу дуучины “ Монголоо санасан сэтгэл” дуу нь сүүлийн үед нилээдгүй хит болоод байгаа сурагтай. Ямартаа ч хөвсгөлчүүд гар чангатай хүмүүс гэж ярилцдаг, нутгийн залуу дуучиндаа томоохон бэлэг барьсан нь их урам зориг өгсөн байлгүй. Залуу хүн биеэ тоож дээгүүр харж давхилгүй, нутгийн ах нарынхаа бэлэгийн хариуг барьж сайхан уран бүтээл хийхийг нь харах л үлдлээ.