“Ice Тоp” –ын Коби гэр бүлийн хамт явна

Moderator
2018/07/16

Амьдрал гэх далайд өөрийн гэсэн замаа өөрийнхөөрөө татаж яваа нэгэн бол Icе Тоp хамтлагийн Коби юм. Тэрээр залуу хүний гэнэн томоогүй зангаасаа болж  алдаж, онож явсан ч  тэр өдгөө ухаажиж сайхан гэр бүлийнхээ хамтаар сайн эцэг, сайн нөхрийн үүрэг гүйцэтгэж явна. Түүний тоглосон “Зүрх зогсохгүй” хэмээх МУСК-г уншигч та үзэсэн байх. Тэрхүү кинонд Коби гэх хүний дотоод ертөнц, жинхэнэ мөн чанарыг ил болгосон уран бүтээл болсон мэт санагддаг. Түүний гадна төрхөөр хүмүүс “эвгүй гар” мэт боддог боловч сэтгэл нь зөөлөн хэмээн ойр, дотныхон нь ярих юм билээ. Энэ жилийн наадмын өдрүүдээр гэр бүлээрээ хурдан морь үзэхээр очсон нь манай падарацци дуранд ийн буусан юм.