ЖИРЭМСЭН ЭХНЭРТЭЭ БАРДАМ БАЙГААД ЯАХ ЮМ БЭ?!
Тогоон чинээ гэдсээ барин
Тогтож ядан алхана миний эхнэр
Тоолж баршгүй алдаа гаргасан ч
Тогтоож уучилна миний эхнэр
Өндөр өсгийт дэрвэгэр даашинзаа
Өмсөж явсан минь саяхан гээд
Өдөрт толинд хэдэнтээ харж
Үрчийлгэн нүүрний арьсаа духандаа овоолно
Чимээгүй сууж байснаа гэнэт уурлаж
Чи намайг бүдүүн гэж бодож байна уу гэнэ
Идэж байсан бүхнээ хаяад надад хэлнэ
Инстаграм ороод үз туранхай зургийг минь гэнэ
Гоё охид гадуур алхаад байна
Гангалж будаад гармаар байна
Найзууд маань фитнесст байна
Намайг хар гэртээ идээд л байна
Ааш нь өдөрт хэдэн зуу солигдоно
Аягүй хөөрхөн эрхэлж ирээд хэвтэнэ
Араатан шиг заримдаа орилоод ирнэ
Ай даа эхнэр жирэмсэн шүү гээд тайвширна
Нүүрэндээ будаг нялхаа больж
Нимгэн хувцсаа ч өмсөхөө больж
Үс нь сэгсийж шүлсээ гоожуулж унтана
Үрээ тээсэн эх хүн үрдээ бүхнийг зориулна
Дургүй зүйлээ ч иддэг болж
Дуу сонсоод л уйлдаг болж
Тансаг гэсэн бүхнээ тоохоо байж
Тааваараа дээшээ харан гэдсээ илэн хэвтдэг болж
Сонингийн цаас ураад идэх нь холгүй
Согтуу хүн шиг аашлах нь элбэг
Дэлбэрэх шахам уурыг минь хүргэж чадна
Дэргэд нь заримдаа галзуурах шахна
Үдэш болсон байхад зайрмаг нэхнэ
Үүрээр сэрээд нөхөртөө хоол хийнэ
Янз бүрээр тоглоё гээд шалаад сууна
Ядарч ирэхэд гээд би унтахаа бодно
Өдөржин ганцаараа намайг хүлээсэн эхнэрээ
Өөдөөс гүйгээд ирэхэд нь уцаарлана
Ганцаардаж суусанг нь үл анзаарч
Ганцхан өөрийгөө л бодож мунхаглах юм
Уур уцаар урд үзэгдээгүй аашийг нь
Уужуу ухаанаар харж хүлээцтэй байгаарай нөхрүүд ээ!
Үргэлж тэд чинь тийм байхгүйгээс хойш
Үгсийг нь өнгөрөөж зөөллөөрэй нөхрүүд ээ!
Хэвлийдээ хөдлөх үрээ хараад
Хэсэг хугацаанд нисэх шиг болно
Ахиад хөдлөхийг нь ажин хүлээж
Аяархан инээмсэглэн чагнан сууна
Хэвлийдээ үрээ тээсэн эхнэр минь
Хамгаас илүү үзэсгэлэнтэй харагдана
Хорвоод мэндлэх үрээ хүлээх эхнэр минь
Хязгааргүй жаргалтай харагдана
Үрийг минь тээж яваа гэргийдээ би
Үргэлж талархаж явахгүй гээд яах юм бэ
Жаргал надад бэлэглэж байхад нь
Жирэмсэн эхнэртээ бардам байгаад яах юм бэ?
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна