“Алдрын од” одонт “Харанга” хамтлаг ирэх онд болох 30 жилийн ойгоо угтан “Хайрла...” тоглолтоо энэ сарын 08, 09-нд UB паласын концертын их танхимд нүсэр тоглолтооо үзэгчиддээ хүргэсэн юм. Тус хамтлаг 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барьсан байна. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийлгүй 10 гаруй жил болсон тэд энэ жил нэгдэж ийн тоглолтоо хүргэж байгаад сонсогч фэнүүдийнх нь сэтгэл тун өндөр байгаа нь мэдээж. Саяхан тус хамтлаг Хөвсгөлийн Хатгал сумаас цааш 40км-т "Хөвсгөл далайн эрэг" дээр байрлах “АRT88 RESORT” жуулчны баазад амарч буй сонсогч түмэндээ амьд тоглолтоо хийж, харанга дэлдлээ. Энэхүү амралтын газар нь орчин үеийн стандарт шаардлага, ая тухыг бүрэн хангасан байгалийн үзэсгэлэнт газар далайн эрэгт байрласан дээд зэрэглэлийн амралтын газар юм.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо