Монгол түмэн “Сансар” сүлжээ дэлгүүрээр нь илүү мэдэх Алтан жолоо группын ерөнхийлөгч В.Энхбаатар энэ цагийн толгой бизнесмэнүүдийн нэг. Анх 1992 онд авто машины худалдаа, үйлчилгээний чиглэлээр бизнесээ эхлүүлсэн тэр нийгэм, эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилсаар өдгөө тэргүүний худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа тэлсэн үндэсний хэмжээний групп болтол өргөжүүлсэн сүйхээтэй эр. Анхлан авто машины чиглэлээр бизнест хөл тавьж байсан болхоор ч тэр үү авто машинд их сонирхолтой гэнэ лээ. Түүний цуглуулганд ховор нандин нэлээд хэдэн төмөр хүлэг байдаг гэж мэдэх нэг нь ярих юм билээ. Бас яахаас ч буцдаггүй нэгэн хобби нь хөл бөмбөг аж. ДАШТ-2018 эхэлсэнтэй холбогдуулан хөл бөмбөгийн улаан фанат Энхбаатар гэх энэ эрхэм үдшийн цагаар Монголын хамгийн том Соёолж асарт хөлбөмбөг үзэж цагийг өнгөрүүлэх болсон гэнэ. Тэрээр саяхан тэрхүү асарт саатан буй нь манай папараццид хэрхэн буусныг сонирхуулая.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ