Д.Гантулга УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ 3 хоногийн өмнө гаргасан. Д.Гантулгын хувьд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гурав дахь хүн болж байна. Тэгвэл өнөөдөр уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэнээр Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдлөө. Тиймээс нөхөн сонгуулийн процесс албан ёсоор эхлэхээр болж байна. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар орон гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг зарлаж, 30 хоногийн хугацаанд явуулна гэж заасан байдаг. Түүнчлэн "орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэх заалт тус хуулийн 52.6-д бий. Гэхдээ Д.Гантулгын хувьд үлдсэн хугацаа нь жилээс дээш байгаа учраас энэ заалт хамаарахгүй. Нөхөн сонгуулийг хэзээ хийх тухайд хуульд хоёр төрлийн л заалт бий. Нэг нь аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гараг, эсвэл зургаадугаар сарын сүүлийн ням гарагт гэж заасан байдаг. Дээр дурдсанчлан УИХ-аар эцэслэн шийдвэл энэ сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт нөхөн сонгууль явуулж болохоор харагдаж байгаа юм. Гэвч Төрийн аудитын байгууллагаас санал авна. Харин эсрэгээр сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитаас дахин шинэчлэн тогтооно гэвэл нөхөн сонгууль болохоос 120 хоногийн өмнө шийдэх учиртай юм. Энэ тохиолдолд Д.Гантулгын орны хүнийг томилох сонгууль ирэх оны хавраас наашгүй болж таарах нь. Гэхдээ энэ асуудлын талаарх мэдээллийг цаг хугацааг наашлуулан үзвэл ердөө өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн.. Ямартай ч Д.Гантулгыг чөлөөлсөн тул одооноос эхлэн цөөнгүй процесс өрнөх нь. Цаашлаад Хэнтийд ямар хүмүүс өрсөлдөх тухайд олны дунд аль хэдийнэ таамаг яваад эхэлсэн. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар зэрэг хүний нэр яригдаж байгаа юм. УИХ-ын дарга уг асуудлыг шуурхайлж байгаагаас үзвэл энэ сарын сүүлээр нөхөн сонгууль болж магадгүй байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа