Хэвлэлээр унтаа буюу нойрмог хоч авсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь сэтгүүлчдийн камер, дуранд унтаа байдалтай гарсан нь олон. Сериал мэтээр тэрхүү зураг нь зргэлжилсээр ирсэн билээ. Тэгвэл тус гишүүн УИХ-дах эмэгтэйчүүдийн бүлгийг ахлаж буй бөгөөд өчигдөр бүлгээс гаргасан шийдвэр нь дэмжигдэн Гантулга гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлын үеэр Д.Оюунхорол гишүүн өөрийг нь “унтаа” гэх болсонд гомдол илэрхийллээ. Хэлэхдээ "Эмэгтэй гишүүдийг бичиж байна ш д. Нөгөө Оюунхорол чинь босоогоороо унтаж байна энэ тэр гээд... Бид нарт өөр ярих сэдэв байхгүй. Хулгай хийсэн, худлаа ярьсан, луйвар хийсэн, дээрэм хийсэн гэдэг сэдэв 20 жил болоход эмэгтэй гишүүд бий болгож өгөөгүй сэдэв. Тийм учраас биднийг юу гэж доромжлох вэ гэвэл бохь зажилчихсан байна, нүдээ аничихсан байна гээд. Хүн чинь гурваас дөрвөн минут тутамд нүдээ цавчдаг. Би олон цавчдаг л хүн юм байлгүй. Миний зургийг унтаагаар нь гаргаад тавьчихдаг. Унтаж байгаа нь одоо миний буруу л юм байлгүй, олзлогдсон нь миний л буруу юм байлгүй. Нүдээ бага цавчина гээд би ямар нүдээ тэвхдэлтэй нь биш" гэсэн байна
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа