Анхдагч хэмээсний учир нь Дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж, Монголоос анх удаа “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байсан нь Г.Хонгорзул билээ. “Miss World Mongolia-2005” тэмцээнд түрүүлэн дэлхийд Монголын гоо үзэсгэлэнг анхлан харуулсан тэрээр саяхан манай папараццид буулаа. Загварын тайзнаас буугаад олон жил болсон ч түүний гоо үзэсгэлэн хэвээрээ ажээ. Өдгөө хоёр хүүхдийн ээж тэрбээр анагаах ухааны чиглэлээр нэлээд хэдэн жил сурч боловсорон улсын эмнэлэгт эмчээр ажиллах болсоор удаж байгаа юм байна. Манай загварын тайзнаас эмчийн мэргэжлээрээ ажиллаж буй миссүүдийн тоонд Хонгорзулаас гадна Б.Бадамцэцэг, Б.Ганболор, топ модель С.Ариунбилэг нар багтдаг аж.
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв