Адармаатай явдалаас болж уран бүтээлээсээ хөндийрсэн Ц.Алдармаа эргэн уран бүтээлдээ орж олны өмнө гарах болоод удаж байна. Тэрээр эр нөхөртэйгээ эргэн нийлж элэг бүтэн амьдралаа эхлүүлж өнгө, зүс орон яваа. Хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон нь шил шилээ даран үзэгчдэд хүрч, ёстой л моодонд ороод байгаа юм. Нээлтээ хийгээд нэг их удаагүй байгаа "Яллагч" хэмээх кино нь үзэгчдийн хүртээл болсоор байна. Алдармаа "Ядуугийн зовлон”, "Байтаг богд"-д гайхалтайгаар дүрээ бүтээсэн түүнийг үзэгчид хошин урлаг бус харин киноны дүр нь илүүтэй зохиж байна хэмээх болсон. Хэсэгтээ л нулимст амьдралыг туулсан тэр өдгөө тэр бүгдийг ардаа орхиж гялалзаж явах бөгөөд кинонуудынхаа нээлтэнд ирэхдээ өндөр үнэтэй гутлаар байнга гангаран ирэх болсон нь хүмүүсийн хараанд өртдөг. Тэгвэл эргэн моодонд орж буй Ц.Алдармаа саяхан манай папараццид өртлөө. Салхинд явж нүдэнд нь хог орсон уу, нойр дутуу ажил ихтэй явна уу аль нь болохыг эс мэднэ. Ямартай ч дараах байдалтай буусан юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа