Хэн бүхний анхааралд буй халуухан хайрандаа жаргаж буй хос бол Драмын Э.Тодгэрэл, жүжигчин П.Шүүдэрцэцэг нар юм. Энэ хоёр цахимаар өөрсдийн зурагуудаа цуврал болгон байршуулж байгаа гэлтэй байдаг. Анх "Бид 3-ийн болзоо" УСК-д хамтран тоглосноосоо хойш нэр холбогдож хайрын романс үүсгэсан билээ. Драмын театрын жүжигчин гэх босго өндөртэй хаалгыг давж орж чадсан энэ цагийн чадварлаг залуу жүжигчдийн нэг Э.Тодгэрэл яалт үгүй мөн билээ. Түүнийг мэргэжлийн хүмүүс нь чадварлаг авьяастай цаашдаа ч нэлээд юм дуулгах залуу гэж ихэд итгэл хүлээлгэн үнэлдэг гэдэг. Тэрээр жүжигчнээс гадна мод тарих, ном бичихийг мөрөөдөлтэй явдаг аж. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “Хүн болж төрснийх түүвэр өгүүллэг эсвэл ганц хүний жүжгийн болон шүлэг яруу найраг, өгүүллэгээс бүрдсэн номоо гаргахсан гэж “асч” явдаг. Өөрийн гэсэн өврийн жижиг дэвтэртэй. Зохиосон 50 орчим шүлэгтэй. Гэхдээ ойрдоо шүлэг бичсэнгүй” хэмээсэн байдаг. Саяхан нэгэн кино нээлтын үеэр хүрэн улаан өнгийн хослолтой гангаран иржээ. Драмын нэгэн тод ассан гэрэл болж чадсан залуу жүжигчин маань энэ өдөр олны харцыг өөр дээрээ авчирсан тод содон зочин байж чадсан юм.
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй
11 дүгээр ангийн сурагчид нэгнийгээ согтууруулж байгаад бусдаар хүчирхийлүүлсэн гэх хэргийг шалгаж байна