МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүнд хэвэндээ байна гэж эх сурвалж мэдээллээ. Түүний гэр бүлийнхнээс өнөөдөр хэн ч түүнтэй уулзаж чадсангүй. Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, том хүү Э.Батшугар, бага охин нь очсон хэдий ч тэднийг дотогш оруулсангүй.
Энэ хооронд МАХН-ын байранд цуглаад байсан намын гишүүд, дэмжигчид нь Улсын Ерөнхий Прокурор Дорлигжавын гэрт шаардлага хүргүүлэхээр очсон ч түүнийг олж уулзаж чадсангүй.
Харин Н.Энхбаярын хүү Э.Батшугар аавынхаа биеийн байдлыг асуухаар II эмнэлэгт оройхон хоёр удаа очсон ч хамгаалалтын цагдаа нар түүнийг дотогш нэвтрүүлсэнгүй.
Өнөөгийн цаг үе, нөхцөл байдлын талаар бид Монгол улсын гурав дах Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын санаа бодлыг сонирхсон юм. Тэрээр “Өнөөдөр болж буй улс төрийн зорилготой энэхүү хууль бус үйлдэлд би маш их санаа зовж байна. Зөвхөн миний аав болохоор би ингэж байгаа хэрэг биш. Монголд шударга бус байдал, хилс хэрэг гэдэг зүйл нүүрлээд байгааг би яс махаараа мэдэрч байна. Тийм ч учраас миний аав Монголын ирээдүй хойч, үр хүүхдүүд, бидний бас таны төлөө, шударга нийгэм, шударга төрийн төлөө тэмцэж байгаа юм” хэмээн тэр ярилаа.
Маргааш өглөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтанд гаргах эсэх тухай шийдвэр гарна. Гарах шийдвэр эергээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа намын гишүүд дэмжигчид хэлж байсан.
Маргааш үйл явдал хэрхэн өрнөж, шүүхээс ямар шийдвэр гарахыг харах л үлдлээ.
Сурвалжилсан: Б.Анчиймаа
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа