Хурдан морьдын уралдаан бол жилээс жилд Монгол түмний сэтгэлийг догдлоодог наадам билээ. Энэ жилийн Их насны морьдын уралдаанд 400 гаруй хурдан хүлгийг Монгол улсын Манлай уяач, “Алтай Констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүрэн манлайлсан бол азарганы уралдаанд Манлай уяач, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Ембүү халзан” торгон тэргүүллээ.
Их насны морьдын аман хүзүүнд Гачууртын Уяачдын Холбооны Тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул, айргийн гуравт Бүсийн наадмын түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, айргийн дөрөвт “Дүнжингарав хурд – 2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Шадар Сайд, ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын халзан, айргийн тавд улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бор тус тус хурдаллаа.
Харин азарганы уралдаанд Говь-Сүмбэр аймгийн Зэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд аман хүзүүнд орсон бол гуравт Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн азарга, дөрөвт 429 дугаартай зээрд азарга хурдаллаа. Дашрамд дурдахад энэ жил нийт 250 азарга шанадас юугаа сорьж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй