Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд шийдвэрлэхийг шаардсан мэдэгдэл хүргэсэн байна.
Тус мэдэгдэлд:
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар огцроод 5 хонож байгаа хэдий ч цаг хугацаа алдалгүйгээр хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангахад Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарч ажиллахыг мэдэгдье гэсэн байна.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ