Америк дахь азичууд дуу хоолойгоо нийгэмд хүргэхээр цугларсан байна. Монгол, солонгос, хятад, энэтхэг, пакистан, филиппин хүмүүсийн үүсгэн байгуулсан Ази-Америкийн эвсэл үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хуралдаанд манай Монголын төлөөлөгчид оролцсон бөгөөд тэднийг АНУ дахь Монголын өвс соёлын сангийн тэргүүн Д.Бямбаахүү ахласан гэнэ. Энэ эвслийн зорилго бол Америк дахь азичуудын иргэний эрх, эрх чөлөөг хамгаалж, нийгэмд дуу хоолойгоо өргөх явдал гэнэ. Өнгөрсөн оны намраас хойш дээр дурдагдсан улсуудын төлөөлөгчид албан бусаар уулзалдаж байжээ.
Тэгвэл энэ сарын эхээр албан ёсны эвсэл байгуулахаар шийдсэн аж. Эвсэл сургууль, ажилд азичуудыг элсэн ороход тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж, гишүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэх гэнэ шүү. 2015 онд Харвардын их сургууль ази гаралтай элсэгчдийн материалыг хүлээж авахдаа дэндүү ялгавартай, доош нь хийсэн байдалтай хандаж, олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ. Энэ асуудал Америкийн нийгэмд түгээмэл оршиж байгаа учраас Ази тивийн уугуул хүмүүс эрхээ хамгаалахаар ийнхүү нэгдсэн байна.
PAPARATSI.MN
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ