Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал, Бургастай зэрэг газарт нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгж байгууллага, ТББ-уудын үйл ажиллагааг зогсоож, хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тодруулбал, Шар зүлэг, Сүмбэр ногоон говь, Бодь мөнх групп, Грийн хоме ланд, Ямагата шоужи, ЧинтАуэр зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд, Дарцад хайрханы хишиг, Болор одон дэлгэрэх, Хөх эрхсийн хяр, Цахир хүзүүвч, Тариалан толь зэрэг ТББ-ууд нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байжээ. Эдгээр байгууллагуудыг аймгийн Цагдаагийн газраас шалгаж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн хариуцлага оногдуулахаар ажиллаж байна.
“Энэ жил манай аймагт нийтдээ 66 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн ч тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлүүд үүнийг овжиноор ашиглан хууль бусаар алт олборлож байсан нь тогтоогдсон. Хуулийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон тохиолдолд иргэнийг 1 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 10 сая төгрөгөөр торгодог” хэмээн аймгийн МХГ-ын байцаагч Л.Баттулга хэллээ. Мэргэжлийн байгууллагаас хууль бус алт олборлогчдод торгуулийн арга хэмжээ авдаг ч зөрчлөө удаа дараа давтдаг байна. Зарим нь бүр торгуулиа төлөөд алтаа ухнаа гэх зүйлийг ч ярьдаг аж. Энэ нь хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэхэд Монгол Улсын холбогдох хуульд тусгасан хариуцлагын тогтолцоо сул байгааг харуулж байна.
PAPARATSI.MN
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ