"Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж байх үедээ оролцогч эрчүүдрүү харц шидэлж, томоогүйтэж суусан шүүгч бол хийлч Дээгий. Түүний энэ байдал нь зарим хүнд таалагдаагүй ч зарим нь түүний энэ байдал шоуны бас нэгэн чимэг болж чадсан хэмээх нь ч бий. Түүнийг гадаад хүнтэй суусан хэмээн эсэргүүцэх хүмүүс байдаг ч түүний нөхөр Монголд ихэд элэгтэй нэгэн гэнэ. Түүний чөлөөтэй байдал, эрх дураараа зан нь гадаад хүнтэй суухад нөлөөлөв үү? эсвэл гадаад хүнтэй суусан учраас ийм зан чанартай болов уу? Ямартай ч тэрээр Монгол эрчүүдийн талаар өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.
"Монгол нөхөртэй байж үзээгүй учраас энэ талаар ярих хэцүү юм. Монгол нөхрүүд хэт баримтгай. Анхнаасаа энэ байдлыг хүлээн зөвшөөрөөд суусан юм чинь дараа нь гомдоллоод яах юм бэ? Ямар ч гомдоллох эрхгүй юм шиг санагддаг. Үүн дээр гэр бүлийн эрүүл харилцаа тогтдог гэж би боддог. Анхнаасаа намайг хүлээн зөвшөөрч шоуг шоу чигээр нь ойлгож чадах, Дээгийг Дээгий чигээр нь байлгаж чадах хүнийг сонгосон болоод би өнөөдөр аз жаргалтай байгаа. Тийм хүн сонгож чадаагүй бол би хэнд гомдоллох вэ дээ. Нөхрөө битгий муул, хүн анх ямар гараанаас эхэлсэн бэ? тэр гараагаа эхлэхдээ сайн бодох хэрэгтэй хэмээсэн байна.
PAPARATSI.MN
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ