УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх ням гаригт Олон Улсын парламентийн төлөөлөгчидтэй уулзахаар болжээ. Уулзалтаар С.Зориг агсны хэрэг болон цаг үеийн асуудлаар ярилцах аж. Олон Улсын парламентийн төлөөлөгчид С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн асуудлаар илтгэл тавих юм байна. Уулзалтад С.Зориг агсны ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн албаны зарим хүмүүс оролцоно. Мөн уулзалт болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сарын өмнө ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндоржид С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлжээ. Учир нь ШЕЗ нь хэргийн хадгалалт хамгаалалтыг хариуцдаг аж. Сарын өмнө гаргасан О.Баасанхүү гишүүний хүсэлтэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариу өгөх юм байна. Хэрвээ хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцана.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ