МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр зургаан цаг орчим хуралдсан. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн өргөн барьсан хүсэлтийг хэлэлцэж, Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан. Удирдах зөвлөлийн хуралд гарын үсэг зурсан гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар оролцсон гэх мэдээлэл бий. Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ Би удирдах зөвлөлийн хуралд оролцсон. Гэхдээ дунд хэсгээс нь гараад явчихсан. Намын удирдах зөвлөл Засгийн газраа авч үлдэх талаар ярьсан. Бид нэгэнт шийдвэрээ гаргачихсан. Зарим гишүүд намын дүрмээ хэрэгжүүлнэ. Эсрэг бодлого явуулсан гишүүдийг хөөнө гэж ярьж байна. Бодоод үз дээ. 65 гишүүнийхээ 33-ыг хөөчихөөд сууж байдаг нам гэж байх уу” хэмээв.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна