Энэ сарын 7-13 ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох загварын долоо хоногт манай улсаас зургаан загвар өмсөгч оролцохоор боллоо. Тухайлбал эх орноо олон улсын тайзан дээр сурталчлахаар загвар өмсөгч Б.Буджаргал, Х.Бадамгэрэл, Д.Долгион, О.Пүрэвдулам, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, 2016 оны "Дэлхийн мисс”-ийн 11-р байрын эзэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг нар оролцох юм. Тус тэмцээнийг Монголын Дизайнеруудын Холбоо, үүрэн телефоны оператор G Mobile компани дэмжиж ажиллахаар болжээ. Энэ талаар загвар өмсөгч Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна