УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах өргөх бичиг барьсан нь сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж байлаа. Учир нь Засгийн газар тогтворгүй байх нь улс орны тогтвортой байдал, эдийн засаг, ард түмний амьдралд хамгийн их нөлөөлдөг. Тиймээс УИХ-ын зарим гишүүд болон иргэдийн зүгээс Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Улмаар уг асуудлаар МАН-ын бүлэг хоёр өдрийн турш хаалттай хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн ч 17 гишүүнийг 8 нь зөвшөөрч, 9 нь татгалзсан кноп дарсан юм. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдээгүй.
Байнгын хорооны энэ санал дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргахаар болоод байсан юм. УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаж, Засгийн газрыг асуудлыг эцэслэн шийднэ. Гэвч МАН-ын зарим гишүүдийн зүгээс чуулганы хурлаас өмнө нэгдсэн байр сууринд хүрэх ёстой. Мөн намын Бага хурлыг товлон хуралдуулж, асуудлаа шийдчихээд эв зүйгээ олчихоод чуулганыг хуралдуулах ёстой гэж байв. Хэдийгээр бүлэг нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй, Бага хуралдааны товыг хойшлуулсан ч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлийн хурал зургаан цагийн турш үргэлжилж, эцэст нь Засгийн газрыг тогтвортой байлгах шийдэлд хvрсэн гэж баттай эх сурвалж мэдээллээ. Мөн Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан байна. Уг тогтоолыг өнөөдөр 11.00 цагт хуралдах бүлгийн хурлаар танилцуулж, саналаа нэгтгэх юм байна.Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэр нь улстөр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангасан хийгээд ард түмнийхээ төлөө хийсэн том алхам байлаа гэж иргэд үзэж байна. Одоо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар эцэслэн хэлэлцэж, энэхүү асуудал дуусах нь.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ