Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 6-7-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн форумд оролцохоор явлаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш тэрбээр анх удаа албан ёсны гадаад айлчлалаа хойд хөршөөс эхлүүлж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д хувийн айлчлалаар очиж, Монголын баг, тамирчдаа дэмжсэн. Тус тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж хэлсэн үгэндээ “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай уулзахдаа маш их баяртай байна.
Бид хоёулаа энэ спортод элэгтэй хүмүүс учраас цаашдын харилцаанд маань эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна "хэмээсэн юм. Тэд дээрх форумын үеэр ажил хэрэгч олон саналтайгаар уулзахаа энэ үеэр илэрхийлсэн. Дорнын Эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна бусад улсын төр засгийн тэргүүнүүдтэй уулзалт хийхээр товлосон байна. Ерөнхийлөгчийн тус айлчлалын бүрэлдэхүүнд нэг ч УИХ-ын гишүүн багтаагүй гэнэ. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байсан юм.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа