2011 оны "Авьяаслаг Хятадууд" шоу нэвтрүүлэгт оролцож "Алсад суугаа ээж" дуугаар дэлхий нийтийн анхаарлыг татаж, сэтгэлийг хөдөлгөж явсан Уудам хүү хэдийнээ нас биед хүрчээ. Тус шоуны "Хаан хүүгийн мишээл" шагналын эзэн болсон тэрээр бага насандаа эцэг эхээ алдсан бөгөөд түүнийг БНХАУ-д байдаг буриад гаралтай нэгэн урлагийн гэр бүл өргөж авсан гэдэг. МУГЖ дуучин С.Жавхлантай тун чиг адилхан түүнийг Хятадын томоохон энтертайнмент ивээлдээ авсан гэх бөгөөд тэднийг "Алсад суугаа ээж" дууг хамтад нь дуулуулах санал тавьж тэр нь ч тун амжилттай болж мөн л үзэгчдийн нулимсыг урсгаад амжсан удаатай. Түүнийг "DOZ" энтертайнментийн урилгаар "Хөх толбот хүмүүс" уран сайхны кинонд тоглосон гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Элэг нэгт Монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээж сэтгэлийн нарийн утсыг нь хөндөж чадсан Уудам хүү өдгөө Канад улсад эрдмийн мөр хөөж яваа гэнэ. Англи хэлээр чөлөөтэй ярьж бичдэг болсон тэрээр тун удахгүй олон шинэ уран бүтээл хийж урлагийн ертөнцөд дахин од болон гялалзах биз ээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа