Хойд Солонгосын цөмийн туршилтын цэг болох Пунге-ри Килжү орчимд өнөөдөр орон нутгийн цагаар 12.20 цаг орчимд 5.6 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн талаар Йонхап агентлаг мэдээллээ.
Хятадын Газар хөдлөлтийн төвөөс мөн Хойд Солонгосын зүүн хойд нутагт 6.3 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн талаар мэдэгджээ. Энэ нь газар хөдлөлт биш, хүчтэй тэсрэлт байж болзошгүй гэснийг Ройтерс агентлаг дамжуулав. Хүчтэй чичирхийлэл 12 цаг 29 минут 58 секундэд, газрын гүний “0” км-т болсон гэж Хятадын албаны хүмүүс мэдэгджээ.
12.29 цагт мэдрэгдсэн эхний доргилтоос хойш найман минутын дараа 4.6 магнитудын хүчтэй чичирхийлэл дахин мэдрэгдсэн байна.
Энэ хүчтэй чичирхийлэл нь Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулсан байж болзошгүй гэх хардлага, болгоомжлол төрүүлж байна. Одоогоор гэхдээ батлагдсан зүйл байхгүй байгаа юм. Хойд Солонгос хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард цөмийн туршилт хийсэн.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ-ин Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахаар болсон байна.
Мөн Өмнөд Солонгосын цэргийн арми болзошгүй эрсдлээс сэргийлж, бэлэн байдалд шилжжээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна