Одоогоос 17 жилийн өмнө "Хувьсал" продакшны продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” зохиолыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байсан билээ.
Уг бүтээлийг давхардсан тоогоор 300 гаруй мянган хүн үзэж, тухайн үед залуусыг байлдан дагуулж байсан "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА Д.Ганцэцэг, СТА Г.Амгаланбаатар, СТА С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан бол эдүгээ 16 жилийн дараа тайзны уг бүтээл дэлгэцийн бүтээл болж байна.
“Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрүүдэд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ. Харин киноны дууг дуучин Маралжингоо, Замбалгарав нар амилуулсан юм. Ингээд удахгүй нээлтээ хийх “Надаар тоглосон хайр” киноны дууг хүргэж байна.
9 сарын 1-нд албан ёсны нээлтээ өргөө-1 кино театрт хийж бүх кино театруудаар гарч эхлэх юм байна
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ