МУГЖ С.Батсүхтэй хоршин дуулдаг хэрсүүхэн хүү Б.Бат-Энэрэл өнөөдөр Глобал олон улсын сургуульд нэгдүгээр ангид элсэн орж байна. Б.Бат-Энэрэл хүү 2011 оны 7 сарын 7-нд төрсөн бөгөөд өдгөө 6 настай гэхэд дэндүү хэвлүүхэн, хэрсүү ухаалаг хүү гэдгийг түүний фэнүүд нь андахгүй. Хоёр настайгаасаа эхлэн Hitone-д Вандан, Дуламсүрэн хоёрын “Ижил заяа” дуугаа бичүүлж урлагийн карьераа эхлүүлсэн гэдэг. Түүнээс хойш МУГЖ С.Батсүхтэй “Хаан заяатай орчлон” дууг дуулж тун чиг авьяаслаг болохоо харуулаад амжсан. МУГЖ С.Батсүх хүүгийн талаар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Зүгээр нэг хүү биш. Завханы театрт ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл асууна. Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Янз бүрийн юм их ярина" хэмээсэн байдаг.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна