УИХ-д МАХН-аас цор ганц суудлыг авчирснаас хойш О.Баасанхүү намынхантайгаа, тэр тусмаа дарга Н.Энхбаяртайгаа түнжин хагарах болсон. Намын шийдвэр, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулиийн үеэр МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн явдал нь түүний бухимдлыг ихээр төрүүлж, намаасаа гарах гэж байна гэсэн яриа хүртэл гараад авсан. Гэхдээ тэрбээр намаасаа гарахгүй, харин ч намын шинэчлэлийг эхлүүлнэ, дараагийн МАХН-ын Бага чуулганаар намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. О.Баасанхүү “Би Н.Энхбаяр даргад одоо ямар ч өргүй.
Би эцсээ хүртэл энэ хүнийг хамгаалсан, тэмцсэн. Бүх боломжийг нь олгож өгсөн. Одоо хангалттай. Би өөрийн ирээдүй, 2020 оны төлөө огтхон ч айхгүй байна. Одоо МАХН Н.Энхбаяр даргагүйгээр урашгаа харж, зоригтой хөдлөх цаг болсон. Би зоригтой шинэчлэл хийж, намыг зусар бялдуучид, албан тушаалын хэнээтнүүдээс цэвэрлэнэ. Бага чуулганы гишүүдийн дийлэнх намайг дэмжиж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд чин үнэнчээр өрсөлдөж УИХ-д ганцаараа МАХН-ыг төлөөлж байгаагийн хувьд надад энэ намыг удирдах, хойшдын шинэчлэлийг нь түүчээлэх бүрэн эрх туршлага мэдлэг ч хангалттай бий” гэжээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна