ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд асан П.Дамдинг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсанд баяр хүргэхийн ялдамд үргэлж өөрийн үнэтэй туршлагаасаа салбарынхандаа хуваалцаж, зөвлөж байхыг хүсэв. Мөн салбар яамны хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин “Энэ шагнал намайг биш салбарыг минь үнэлсэн шагнал юм. Хүнс хөнгөн үйлдвэрийн салбарт 30 жил ажиллалаа. 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан. Тухайн үед хүнд, хөнгөн болон хүнсний салбарын бүх үйлдвэр АҮЯ-нд харьяалагддаг байв. Улмаар 1961 онд МАХН-ын 14-р их хурлаас шийдвэр гарснаар шинэ уурхай, дулааны цахилгаан станцууд, өндөр хүчдэлийн шугам сүлжээг барьж байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон байна. Үүний үр дүнд ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Дархан, Чойбалсан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд болон Шарын гол, Багануур, Адуунчулууны нүүрсний уурхайнуудыг шинээр барьж чадсан” гэв.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ