Сураг тасарсан дуучид сургуулийн ширээнд хамтдаа


Хэсэг охид залуусыг хайрын дуунуудаараа уярааж явсан дуучин С.Бичүү болон багаасаа урлагийн ертөнцөд хөл тавьж өөрийн орон зайг бий болгож чадсан дуучин Т.Амина нар хэсэгтээ л нам гүм байсан. Дуучин бүсгүй УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын захиралын албанд томилогдоод тун чиг завгүй яваа тэрээр дахин суралцахаар болжээ. Түүнтэй нэг ангид суралцахаар дуучин С.Бичүү ч мөн оюутны ширээнд заларчээ.  Шинэхэн уран бүтээлээ цацах гээд завгүй яваа дуучин залуу мөн адил боловсролдоо цаг гаргахаа мартсангүй. Удирдлагын академийн шинэхэн оюутнууд хамтдаа патериа татуулан "За ингээд сураад байж дээ. Ангижав..." хэмээх тайлбарыг хавсаргажээ.