Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан "Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж "Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг хийхээр зураг авалтандаа оржээ. Тухайлбал энэ сараас эхлэн зураг авалтдаа орсон талаар жүжигчин Б.Навчаа цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. "Ларьдма" киноны өмнөх ангид өгүүлсэн зүрх шимшрэм түүх хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна